card

Түүхэн товчоо

Өмнөговь аймгийн прокурорын газар нь анх 1931 онд Өмнөговь аймгийн Шүүхийн дэргэд анх байгуулагдаж, прокурорын хяналтын ажлыг аймгийн шүүхийн орлогч хариуцан гүйцэтгэж ирснээр аймгийн прокурорын газрын эх суурь тавигджээ.

МАХН-ын Төв Хорооны Тэргүүлэгчдийн 1939 оны 53 дугаар Их хурлаас Шүүх, Прокурорын байгууллагын ажлын тухай авч хэлэлцээд гаргасан тогтоолоор Өмнөговь аймгийн прокурорын газар анх байгуулагдахад прокурор 1, мөрдөн байцаагч 3, нарийн бичгийн дарга 1, ажилчин 1 орон тоотойгоор үйл ажиллагаагаа  эхэлсэн түүхтэй.

2012 онд Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрыг Монгол Улсын Их Хурлын 26 дугаар тогтоолоор аймгийн прокурорын газрын харьяанд байгуулсан.

Одоо тус Прокурорын газар нь 1 сум дундын прокурорын газартай бөгөөд 8  прокурор 14 захиргаа үйлчилгээний ажилтан нийт 22 орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.

Онцлох мэдээлэл