Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газраас “Хамгаалсан байгаль-бидний ирээдүй” нөлөөллийн арга хэмжээний хүрээнд хүрээлэн байгаа орчныг хамгаалах, байгаль орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, байгалийн нөөцийг зохистой ашиглах, хүүхэд, өсвөр үеийнхний байгаль орчноо хайрлан, хамгаалах зөв хандлага, экологийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор Цогтцэций сумын ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдад сургалт зохион байгууллаа.
Тус сургалтаар “Ой модоо хамгаалъя”, “Амьтнаа хамгаалъя”, “Усаа хамгаалъя”, “Ургамлаа хамгаалъя” гэх дэд сэдвүүдээр ярилцаж, тухайн бүс нутагт байх нэн ховор, ховор амьтан, ургамлын талаар мэдээлэл өгч амьтан ургамлыг хамгаалах, хайрлах талаар уриаллаа.
Мөн прокурорын байгууллагын үйл ажиллагаа, чиг үүргийг сурталчлан гарын авлага, тараах материал тарааж ажилласан. Сургалтад ерөнхий боловсролын 100 гаруй сурагч хамрагдлаа.
Улсын Ерөнхий Прокурорын Газар