ИРГЭДЭД ХҮРЭЭЛЭН БАЙГАА ОРЧНЫ ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР МЭДЭЭЛЭЛ ӨГЛӨӨ

A- A A+
ИРГЭДЭД ХҮРЭЭЛЭН БАЙГАА ОРЧНЫ ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР МЭДЭЭЛЭЛ ӨГЛӨӨ

Өмнөговь аймгийн Ханбогд сум дах Сум дундын прокурорын газраас сумын Засаг даргын тамгын газраас 5 багийн иргэдэд зориулан зохион байгуулж буй “Явуулын оффис” арга хэмжээнд нэгдэн оролцож, хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэдийн эрх зүйн мэдлэг, байгаль орчноо хамгаалах талаарх ойлголт, хандлагыг нэмэгдүүлэх зорилгоор яриа таниулга хийж, “Хамгаалсан байгаль-Бидний ирээдүй” нөлөөллийн арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.  

Мөн тус прокурорын газраас Өмнөговь аймгийн Байгаль орчны газар, Хүнс хөдөө аж ахуйн газар, Нийгмийн даатгалын хэлтэс, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, тус сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн дарга болон мэргэжилтнүүдтэй уулзалт зохион байгуулж, хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийг бууруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор зохион байгуулж буй нөлөөллийн арга хэмжээний мэдээллийг олон нийтэд хүргэхэд хамтран ажиллах талаар санал солилцлоо. 

Энэ үеэр төрийн байгууллагуудын идэвх оролцоог нэмэгдүүлэх, намрын мод тарих өдрийг тохиолдуулан “Галба” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа.