“БАЙГАЛЬ ОРЧИНД НӨЛӨӨЛӨХ БАЙДЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ТУХАЙ ХУУЛЬ ЗӨРЧИХ” ЗӨРЧИЛ ХАМГИЙН ИХ ҮЙЛДЭГДЖЭЭ

A- A A+
“БАЙГАЛЬ ОРЧИНД НӨЛӨӨЛӨХ БАЙДЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ТУХАЙ ХУУЛЬ ЗӨРЧИХ” ЗӨРЧИЛ ХАМГИЙН ИХ ҮЙЛДЭГДЖЭЭ

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газраас хяналтын харьяа Цогтцэций, Ханбогд, Манлай, Баян-Овоо зэрэг сумдын хэмжээнд “Байгаль орчин, амьтан, ургамлыг хамгаалах журмын эсрэг зөрчил”-ийн гаралт, шийдвэрлэлтийг сүүлийн 5 жилийн байдлаар судлахад нийт 262 зөрчил бүртгэгдсэнээс 64 хувийг “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль зөрчих” зөрчил эзэлж байгаа нь хамгийн их байна.

Мөн дээрх зөрчлийн 13.7 хувийг “Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх тухай хууль зөрчих" зөрчил, 12.2 хувийг “Усны тухай хууль зөрчих” зөрчил, 13 хувийг “Ашигт малтмалын тухай хууль зөрчих” зөрчил, 6.5 хувийг “Газрын хэвлийн тухай хууль зөрчих” зөрчил тус тус эзэлж байна.

Үүнээс 204 зөрчилд эрх бүхий албан тушаалтан хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, торгох шийтгэл оногдуулж, 58 зөрчлийн хэрэгт хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулжээ.

2026 оны эхний хагас жилийн байдлаар бүртгэгдсэн Байгаль орчин, амьтан, ургамлыг хамгаалах журмын эсрэг зөрчлийг 2025 оны мөн үетэй харьцуулахад 75.8 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа нь цаашид газар нутгийн онцлог, уул уурхай, нүүрс тээврийн үйл ажиллагааны бүсчлэлээс шалтгаалан дээрх төрлийн зөрчил нэмэгдэх хандлагатай байна.