СУРАГЧДАД ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР МЭДЭЭЛЭЛ ӨГЛӨӨ

A- A A+
СУРАГЧДАД ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР МЭДЭЭЛЭЛ ӨГЛӨӨ

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газраас тус сумын Ерөнхий боловсролын I, II дугаар сургуулийн 10-12 дугаар ангийн сурагчдад гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр яриа, таниулга хийлээ.

Сургалтаар үе тэнгийн дээрэлхэлт, цахим орчинд үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх сэдвийн хүрээнд мэдээлэл өгч, үе тэнгийн дээрэлхэлтээс сэргийлэх, зөв үйлдэлд бусдыгаа уриалж байх талаар сурагчдын санал, бодлыг сонслоо.

Мөн цахим орчинд бусдын мэдээллийг түгээх нь гэмт хэрэг, зөрчлийн холбогдогч болох эрсдэлтэй гэдгийг тайлбарлаж, цахим орчинд хувийн мэдээллээ хэрхэн хадгалах, хамгаалах талаар зөвлөмж өгч, гарын авлага тараалаа.