Өмнөговь аймгийн прокурорын газраас санаачлан аймгийн Цагдаагийн газар, Сум дундын анхан шатны шүүх, Бүсийн Шүүх шинжилгээний төв, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газартай хамтран “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байгууллага хоорондын уялдаа, хариуцлага, нотлох баримтын чанар” сэдэвт уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт Өмнөговь аймаг дахь Сум дундын анхан шатны шүүх, аймгийн Цагдаагийн газар, Бүсийн Шүүх шинжилгээний төв, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 150 орчим албан тушаалтан цахимаар болон танхимаар оролцлоо.
Хэлэлцүүлгээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд гарч буй хүндрэл бэрхшээл, хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг нэмэгдүүлэх асуудлаар санал солилцож, нотлох баримтыг үнэлэхдээ нэг мөр ойлгож хэрэгжүүлэх, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, үр нөлөөг дээшлүүлэхэд байгууллага хоорондын уялдааг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой ажлыг хамтарч хийж гүйцэтгэхээр шийдвэрлэлээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газар