ГЭЭГДЭЛ ЭД ХӨРӨНГӨ ЗАВШИХ ГЭМТ ХЭРГИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨВ

A- A A+
ГЭЭГДЭЛ ЭД ХӨРӨНГӨ ЗАВШИХ ГЭМТ ХЭРГИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨВ

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сумд дундын прокурорын газраас “Оюу Толгой” ХХК-ний ажилтнуудад цахим хэрэгсэл ашиглаж залилах болон алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хэргийн хохирогч, холбогдогч болохгүй байхад анхаарах асуудлын чиглэлээр мэдээлэл өгч, яриа таниулга хийлээ.

Сургалтад тус компанийн ил уурхай болон баяжуулах үйлдвэрийн засварын хэлтсийн нийт 125  ажилтан хамрагдав.  

Сургалтаар тус сумын нутаг дэвсгэрт зонхилон үйлдэгдэж байгаа телеграмм болон фейсбүүк залилангийн гэмт хэргийн хохирогч болохоос хэрхэн урьдчилан сэргийлэх зөвлөмжийг бодит жишээ баримтад тулгуурлан өгч, бусдын мартсан, гээсэн эд зүйлийг олж аван хувьдаа захиран зарцуулсан тохиолдолд алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэгт тооцогдож эрүүгийн хариуцлага хүлээдэг болохыг тайлбарлан, хууль эрх зүйн зохицуулаллтын талаар мэдээлэл өглөө.