Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газраас гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын чиглэлээр Манлай сумын иргэд, албан хаагчидттай уулзалт зохион байгуулжээ.
Энэ хүрээнд тус сумын гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн ажилтай танилцаж, зөвлөлийн нийт гишүүдтэй уулзаж анхаарах асуудлын талаар мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгсөн байна.
Мөн сумын ерөнхий боловсролын дунд сургуулийн багш, ажилтнуудад прокурорын байгууллагын чиг үүрэг, онцлогийн талаар танилцуулж, гэр бүлийн хүчирхийлэл, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зэрэг сэдвүүдээр мэдээлэл өгч, сургалт зохион байгууллаа.
Улсын Ерөнхий Прокурорын Газар