АЛБАДЛАГЫН АРГА ХЭМЖЭЭ АВАГДСАН ИРГЭНИЙ ЭРХ, ҮҮРГИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГЧЭЭ

A- A A+
АЛБАДЛАГЫН АРГА ХЭМЖЭЭ АВАГДСАН ИРГЭНИЙ ЭРХ, ҮҮРГИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГЧЭЭ

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газраас тэнсэж, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдаж, прокурорын хяналтад байгаа иргэдэд “Тогтоолын биелэлтийг хойшлуулсан, албадлагын арга хэмжээ авагдсан иргэний эрх, үүрэг” сэдвийн хүрээнд сургалт зохион байгууллаа.

Албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд хүлээх эрх, үүргийн талаар танилцуулж, албадлагын арга хэмжээг зөрчсөн тохиолдолд үүсэх үр дагавар болон ялаас чөлөөлөгдөх үндэслэлийн талаар хууль эрх зүйн зохицуулалтын талаар мэдээлэл өгсөн байна.

Мөн сурталтад оролцогчдод дахин гэмт хэрэг, зөрчил үйлдэхгүй байх, урьдчилан сэргийлэх талаар зөвлөмж өгч, яриа таниулга хийжээ.