Өмнөговь аймгийн Ханбогд сумын прокурорын газраас тус сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн төгсөх ангийн сурагчдад прокурорын байгууллагын үйл ажиллагаа, чиг үүргийг танилцуулж, мэргэжил сонголт тэр дундаа хуульчийн мэргэжлийн онцлогийн талаар мэдээлэл өглөө.
Сурагчид прокурорын газрын чиг үүрэг, үйл ажиллагаатай танилцаж, прокурорын албаны онцлог, өдөр тутамдаа хийдэг ажлын талаар сонирхсон асуултдаа хариулт авч, өөрийн сэтгэгдлүүдээ бичиж үлдээсэн байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газар