Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газраас тус сум дахь Гал унтраах, аврах-66 дугаар ангитай хамтран гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх сургалт зохион байгууллаа.
Сургалтаар болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, анхны тусламж үзүүлэх, галын хор, тусгай хэрэгсэл хэрхэн ашиглах талаар болон Гамшгаас хамгаалах тухай хууль, гамшгаас хамгаалах төлөвлөгөөний ач холбогдолын талаар прокурор, ажилтнуудад мэдээлэл өгсөн байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газар