“БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН ХҮҮХЭД ХАМГААЛАЛ” СЭДЭВТ НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

A- A A+
“БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН ХҮҮХЭД ХАМГААЛАЛ” СЭДЭВТ НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

Өмнөговь аймгийн Прокурорын газраас тус аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл, Цагдаагийн газар, Гэр бүл хүүхэд, залуучуудын  хөгжлийн газар,  Боловсрол, шинжлэх ухааны газартай хамтран “Боловсролын салбарын хүүхэд хамгаалал” сэдэвт нэгдсэн зөвлөгөөнийг зохион байгууллаа.

Зөвлөгөөнөөр хүүхдийг гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэх ажилд төрийн болон төрийн бус байгууллагын уялдаа холбоог сайжруулах, чадавхжуулах, эцэг, эх, асран хамгаалагчийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаар хэлэлцэж, санал солилцсон байна.

Зөвлөгөөнд хэлэлцсэн асуудал, санал, шүүмжлэлийг үндэслэн оролцогч байгууллагуудад зөвлөмж хүргүүлэхээр шийдвэрлэсэн байна.