ПРО ПОДКАСТ №110 ЗОРЧИХ ЭРХИЙГ ХЯЗГААРЛАХ ЯЛЫН ТАЛААР

A- A A+
ПРО ПОДКАСТ №110 ЗОРЧИХ ЭРХИЙГ ХЯЗГААРЛАХ ЯЛЫН ТАЛААР

прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяртай “Зорчих эрхийг хязгаарлах ялын талаар” сэдвээр ярилцлаа.

Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин зургадугаар зүйлд прокурорын байгууллагын чиг үүргийн “Прокурор хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавьж, шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцоно” гэж тодорхойлсон.

Прокурорын тухай хуулийн 22 дугаар зүйлд прокурор ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихдаа:

Хорих, хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх, тэнсэх, албадлагын арга хэмжээ биелүүлэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа эсэх;

Ял эдлүүлэх ажиллагаатай холбоотой хууль тогтоомжийг зөв хэрэглэсэн эсэх;

Ял эдлүүлэх ажиллагаанд хүний эрх, эрх чөлөө зөрчигдсөн эсэх;

Баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх ажиллагаа хуулиар тогтоосон нөхцөл, журамд нийцэж байгаа эсэхийг хянана гэж заасан.