Өмнөговь аймгийн прокурорын газраас тус аймаг дахь Цагдаагийн газрын Зөрчлийн хэрэг бүртгэх тасгийн зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтнуудад “Хүнийг саатуулах, эрх хязгаарлах арга хэмжээг хэрэгжүүлэх, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэхээс ялгах нь” сэдвээр сургалт хийлээ.
Энэхүү сургалтыг шинээр томилогдсон эрх бүхий албан тушаалтнуудыг дадлагажуулах, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хууль, зааврын дагуу нэг мөр хэрэгжүүлэх зорилгоор зохион байгуулсан байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газар